Аргентин, Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб гэсэн таван орон БРИКС-д гишүүнээр нэгдэхээр болжээ. Энэ талаар Бразилийн UOL хэвлэлийн сурвалжлагч Жамил Шад дамжуулсан байна.
Сэтгүүлчийн мэдээлснээр, нэгдлийн доторх бүс нутгийн тэнцвэрийг хангах газарзүйн хүчин зүйл нь шинээр орнуудыг элсүүлэх гол шалгуур болсон аж. Энэ зарчмын дагуу, БРИКС-д өөр нэг Африкийн орныг элсүүлэх асуудлыг авч хэлэлцэж байгаа гэнэ. Цаашлаад, Бразил БРИКС-д Индонезийг нэгтгэх хүсэлтэй байгаа ч Индонези үүнд хараахан бэлэн биш байгаа гэж сэтгүүлч онцолжээ.
Энд дуулгахад, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Йоханнесбургт болж байгаа юм. Энэ дээд хэмжээний уулзалтаар шинэ гишүүдийг элсүүлэх баримт бичгийг гаргасан бөгөөд БРИКС-д нэгдэх хүсэлтийг 22 орон гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |