Японы эрх баригчид Фукушима атомын цахилгаан станц дээр 2011 онд осол болох үед реакторуудыг хөргөсөн усыг нөөцлөж байгаад өнөөдрөөс эхлэн тэнгист асгахаар болсон. Энэ шийдвэрийг дэлхийн хэд хэдэн орон эсэргүүцэж, Өмнөд Солонгост иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан бол энэ удаад Японы иргэд эрх баригчдаа шүүхэд өгөхөөр болжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, Фукушима, Мияги болон Ибараки мужийн оршин суугчид Фукушима-1 атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгахыг зогсоохыг шаардан есдүгээр сарын наймны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна.
Түүнчлэн атомын цахилгаан станцын оператор компани болох Tokyo Electric Power-ын эсрэг ч нэхэмжлэл гаргах аж.
Атомын цахилгаан станцын усыг тэнгист асгаснаар хортой бодис тархаж, бүс нутгийн оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлнэ гэж нэхэмжлэгчид үзэж байгаа юм байна.
Атомын цахилгаан станцын усыг тэнгист асгах ажил наймдугаар сарын 24-нд эхэлнэ гэж Фумио Кишида энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Энэ онд нийт 31,2 мянган тонн цэвэршүүлсэн усыг тэнгист цутгахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |