Грекийн зүүн хойд нутагт их хэмжээний ойн түймэр дэгдэж, хот суурингуудад ойртсоны улмаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм.
Ойн түймэр Турк, Болгартай залгаа хилээс холгүйхэн, Александруполис хотоос хойд хэсэгт асаж байгаа бөгөөд энэ хэсгээс 18 хүний цогцос олдсон байна. Ингэснээр Грект ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 20 болжээ.
Грект асаж буй ойн түймрийг унтраахын тулд гал сөнөөгчид газраар болон агаараас ус цацах зэргээр төрөл бүрийн аргаар тэмцэж байгаа ч зарим түймэр хяналтаас гарсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |