Коронавирусийн цар тахал эхэлснээс хойших анхны олон улсын нислэгийг Хойд Солонгос үйлдсэн талаар The Independent мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойших анхны олон улсын нислэг үйлдсэн онгоц мягмар гарагт Хятадад газардсан байна. Хойд Солонгосын агаарын тээврийн компани хамгийн сүүлд 2020 онд буюу тус улсын эрх баригчид өвчин тархахаас сэргийлэхийн тулд хилийн хориг тавихаас өмнө олон улсын нислэг үйлджээ.
The Independent сонины мэдээлснээр, Air Koryo агаарын тээврийн компанийн JS151 чиглэлийн нислэг Пхеньянаас хөөрч, мягмар гарагийн 09:17 цагт Бээжингийн олон улсын нисэх буудал дээр газардсан байна.
Энэ онгоцоор ямар хүмүүс зорчсон нь тодорхойгүй. Гэхдээ энэ онгоц буцахдаа цар тахлын дараа хил хаагдсаны улмаас Хятадад хэдэн жилийг өнгөрүүлсэн БНАСАУ-ын иргэдийг нутагт нь буцаах тусгай чиглэл байсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |