ОХУ, Монголын хооронд үйлдэх агаарын чиглэлийн тоо долоо хоногт долоо болон нэмэгдэнэ гэж Оросын агаарын тээврийн газар мэдээлжээ.
"Чиглэл тус бүрд томилогдсон агаарын тээвэрлэгчдийн нислэгийн давтамжийг долоо хоногт долоо нислэг болгож, ашиглагдах агаарын хөлгийн эзлэхүүнд тавьсан шаардлагыг цуцлахаар талууд тохиролцсон" гэж Оросын агаарын тээврийн газар мэдээлсэн байна.
Тус газрын мэдээлснээр, Оросын агаарын тээврийн компаниуд Улаанбаатар, Чойбалсан, Өлгий, Улаангом чиглэлд, харин Монголын агаарын тээврийн компаниуд Москва, Екатеринбург, Новосибирск, Эрхүү, Чита, Кызыл рүү нисэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |