Хятадад уурхайд дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шэньси мужийн Янчуань гацааны Синьтай нүүрсний уурхайд наймдугаар сарын 21-ний үдэш хий дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдсан байна. Осол гарах үеэр уурхайд 90 хүн байсан бөгөөд 81 уурхайчин дээш гарч чадсан ч хоёр нь эмнэлэгт хүргэгдснийхээ дараа амиа алджээ.
Мөн 11 хүн хөнгөн гэмтсэн, биеийн байдал тогтвртой байгаа гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Энэ уурхайг 2023 оны дөрөвдүгээр сард аюулгүй байдлын журам зөрчсөн хэргээр хаасан ч тавдугаар сард үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрсөн байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |