Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний талаар "Энэ тогтоолын төсөл батлагдсанаар төсвийн байгууллагууд шинэ программ хөгжүүлэхгүй. Төрийн болон орон нутгийн байгууллагууд шаардлагатай программ хангамжаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой. Манай салбар хувийн хэвшлээ дэмжиж байгаа санаачлага юм. Нийт 32 нэр төрлийн үйлчилгээний чиглэлд хамаарагдах программ хангамжийг төрийн байгууллагууд хөгжүүлэхгүй" гэлээ.
Уншиж байна |