АНУ-ын Мичиган мужид хоёр унтлагын өрөөтэй байшинг ганцхан доллараар зарна гэсэн зар гарсны дараа энэ байшин ихээхэн алдаршжээ. Гэхдээ энэ байшинд одоогоор шинэ оршин суугчид суурьших боломжгүй гэж Daily Star сонин мэдээлсэн байна.
Энэ байшин 724 кв.фут талбайтай, 1956 онд баригдсан бөгөөд өнөөгийн эзэд нь 2004 онд 32 400 доллараар худалдаж авч байсан гэнэ.
Улмаар энэ байшинг наймдугаар сарын 15-ны өдөр ганцхан доллараар худалдах зар тараасан байна. Ийм зарыг үл хөдлөх хөрөнгийн зууч Крис Хьюбел тавьсан бөгөөд ийм зарын ачаар олон хүний анхаарлыг татсан хэмээн ярьжээ.
Энэ байшингийн эзэд байшингаа ихэвчлэн түрээслүүлж байгаад 2011 онд 10 мянган доллараар зарахыг хичээсэн ч худалдан авагч гараагүй байна. Одоо ердөө ганцхан доллараар зарагдаж магадгүй энэ байшин "дэлхийн хамгийн хямд үл хөдлөх хөрөнгө болж ч мэднэ" гэж Хьюбел ярьжээ.
Ийм хямд үнэтэй ч энэ байшинд шууд суурьших боломжгүй аж. Олон жил хоосон байсан энэ байшинд хэдэн шүүгээ, хуучин сантехникээс өөр юу ч байхгүй, ханын цаас, будаг нь ховхорч, тоосондоо дарагдсан байгаа гэнэ.
Энэ байдлыг засахын тулд ихээхэн засвар хийх шаардлагатай, гэхдээ хямд үнээр аваад их хэмжээний мөнгө зарцуулсан ч авсан хүн алдахгүй гэж үл хөдлөх хөрөнгийн зууч өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |