Украин цөмийн түлш худалдан авах мөнгийг Британи өгөхөөр амлав
2023-08-23

Барууны үйлдвэрлэгчдээс цөмийн түлш худалдан авахад нь зориулж Украинд 245 сая долларыг Британи олгохоор болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын сайд Грант Шэппсээс авсан эх сурвалжтайгаар дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, Украин улс барууны орнууд, тэр дундаа Британийн компаниудаас түлш авах гэнэ. "Украин цөмийн түлш худалдан авах 245 сая долларын экспортын санхүүжилтийг Их Британи гаргана " хэмээн сайд мэдэгджээ.

 

Шэппсийн өгүүлснээр, энэ мөнгө нь цөмийн түлш Украин руу хүрэх баталгаа болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин