Сүүлийн үед Оросын нийслэл Москва хот дроны халдлагад өртөх нь нэмэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд л энэ долоо хоногийн эхээр дроны халдлагад өртсөн Москва хотыг дахин гурван дрон чиглэжээ.
Наймдугаар сарын 23-нд шилжих шөнө Украин Москва руу гурван дроноор халдахыг завдсан, хоёр дроныг Москва мужийн Можайск болон Химкинскийн нутаг дэвсгэр дээр амдан устгасан бол өөр нэг дрон радиоэлектрон тэмцлийн хэрэгслээр устгагдаж, Москва хотын "Москва Сити" барилгыг мөргөн унасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Энэ үйл явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж. Москва хот гурав дахь өдрөө дараалан дроны халдлагад өртөж байгаа бөгөөд долдугаар сарын сүүл үеэс хойш энэ хот руу удаа дараа дрон нисэж ирсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |