Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж байсан хоёр танкер Суэцийн сувагт мөргөлджээ. Энэ талаар хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг Marine Traffic мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Кайманы арлуудаас хөдөлсөн Burri хөлөг онгоц болон Сингапурын далбаатай зорчиж явсан BW Lesmes танкерууд мөргөлджээ.
Одоо нөхцөл байдал хэвийн, танкер мөргөлдсөнөөс үүдэлтэй хөдөлгөөний саатал арилж, хөлөг онгоцууд хэвийн зорчиж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |