Өнгөрсөн сард нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн юм.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албанаас өнгөрсөн сард буюу үерийн гамшгийн үеэр төсвийн ТЭРБУМ гаруй төгрөгийг зарцуулснаа ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлсэн байна. Тодруулбал, Үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалд хэрэглэсэн бараа материал, аюултай нөхцөл байдалд ажиллагсадын хоол, хүнс, шатахуун, ариутгалын хувцас, багаж хэрэгсэл, нэг удаагийн цагааан хувьцас, лаг цэвэрлэгээ гэх мэт утгаар дээрх мөнгийг шилжүүлсэн байна.
Уншиж байна |