Лукашенког шүүмжилсэн эрийг хүчээр сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ
2023-08-23

Беларусьт Игорь Попов гэх иргэн олон нийтийн сүлжээнд улс төрийн сэдэвтэй нийтлэл оруулсныхаа төлөө шүүхэд дуудагджээ. Энэ талаар Беларусийн "Вясна" хүний эрхийг хамгаалах төв мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 54 настай эрийг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког доромжилсон гэж шүүх буруутгасан байна. Түүнийг шүүх хурал хаалттай болсон бөгөөд Игорь Поповыг Ерөнхийлөгчийг доромжилсных нь төлөө бүх насаар нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр болсон гэнэ. 

 

Энэ шүүх хурал тавдугаар сарын 12-ны өдөр болсон ч шүүх хурал хаалттай болсон тул хэргийн талаар хүний эрхийг хамгаалагчид саяхан олж мэджээ.

 

Хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдсэнээр, Беларусийн сэтгэцийн эмнэлэг тус улсын шүүхээс гаргасан "нийгэмлд онц аюултай" үйлдэл гарагсан этгээдүүдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин