Их Британи ойрын үед Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийг алан хядах байгууллага гэж үзэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Засгийн газар дахь эх сурвалжаас иш татан Financial Times сонин мэдээлсэн байна.
Британийн Парламентын нийтийн танхим өнгөрсөн сард ийм шийдвэр гаргахыг дэмжсэн юм. Өмнө нь, 2020 онд Их Британи "Вагнер" группийн эзэн Евгений Пригожинийг хориг арга хэмжээнд багтаасан бол 2022 оны гуравдугаар сард Вагнер компанийн эсрэг хориг тавьж байв.
Вагнер группийг алан хядах байгууллага гэж хүлээн зөвшөөрөх асуудлыг тавдугаар сард шийдэхээр байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |