"Фукушима-1" атомын цахилгаан станц дээр 2011 онд осол болох үеэр реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан усыг Японы эрх баригчид энэ сарын 24-нөөс тэнгист асгахаар болсон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн өмнөд солонгосчууд жагсаал зохион байгуулжээ.
KBS телевизийн мэдээлснээр, БНСУ-ын нийслэл Сөүл хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Японы засгийн газар осол болсон "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг тэнгист асгах болсныг эсэргүүцсэн байна. Ийм шийдвэрийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Эргэн сануулахад, 2011 онд болсон байгалийн гамшгийн улмаас "Фукушима-1" атомын цахилгаан станц дээр осол болж, улмаар реакторуудыг хөргөхийн тулд ашигласан усыг нөөцлүүр саванд хадгалж байлаа. Энэ сав дүүрсэн тул Японы эрх баригчид цэвэршүүлсэн усыг тэнгист асгахаар болсон. Харин энэ шийдвэрийг БНХАУ, ОХУ зэрэг орнууд эсэргүүцэж, БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглохоор болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |