Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин хууль ёсны болон хууль бус олон ажил эрхэлж, хөлжсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гардаг. Энэ олон ажлын дунд биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэсэн мэдээлэл гарч байлаа.
Пригожин биеэ үнэлэгчидтэй холбогддог шинэ баримтууд дахин ил болсон бөгөөд баримтуудыг "К1" суваг дамжуулжээ.
"Вагнер" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бослого хийснийхээ дараа Минскэд хэсэгхэн хугацааг өнгөрүүлж, Петербургт очиж, дараа нь Африк руу хүрсэн. Тэр эх орондоо эргэн ирээд гол сонирхол болох биеэ үнэлэгчдийг авах ажилдаа орсон" хэмээн эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Пригожин нэг бүсгүйд 100 мянган рубль төлдөг бол түүнд үйлчилсэн бүсгүй 20-40 мянган рублийг л авдаг, үлдсэн нь зуучлагчдын халаасанд ордог гэнэ.
Түүнчлэн Пригожин Оросын өндөр албан тушаалтнуудад бүсгүйчүүдийг зуучилж өгдөг гэнэ. Энгэ ажлыг тэрбээр 2010 оноос эхлэн хийж байгаа бөгөөд түүний үйлчлүүлэгчдийн дунд хүчнийхэн, төрийн албан тушаалтнууд болон бизнесменүүд багтдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |