Туркэд дахин хүчтэй газар хөдөлбөл олон мянган барилга нурах эрсдэлтэй гэнэ. Энэ талаар Туркийн тэргүүлэгч газар хөдлөлт судлаач Нажи Гёрюр Hürriyet сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний анхааруулснаар, хүчтэй газар хөдлөлтийн улмаас 100 мянган барилга нурах эрсдэлтэй гэнэ. "Эхлээд хүмүүсээ бодоцгооё, амь нас нь аюулд учирсан хүмүүсд зориулан байшин барьцгаая" хэмээн Нажи Гёрюр уриалжээ.
Өмнө нь, наймдугаар сарын 17-ны өдөр тэрбээр Туркэд хүчтэй газар хөдлөлтийн үе эхэлснийг анхааруулж байлаа.
"Би огт тоглоогүй байна. Хүчтэй газар хөдлөлтүүд гарч эхлэх үед бид орж байна" хэмээн тэрбээр сэрэмжлүүлж байсан юм. Нажи эрдэмтэн Стамбулд аюултай газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг сануулаад, хүний амь насыг аврах ажилд яаравчлан бэлдэхийг зөвлөж байв.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 49 мянган хүн амиа алдсан юм. Үүний дараа 4-5 магнитудын хүчтэй газар хөдлөлт энэ улсад удаа дараа болж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |