Москва дахин дроны халдлагад өртөв
2023-08-22

Даваа гарагийн өглөө Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем Москваг чиглэсэн Украины хоёр дроны халдлагаас сэргийлж чадсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ нь сүүлийн дөрвөн өдрийн доторх хоёр дахь халдлага бөгөөд дронууд Москва хотын Краснопреснений эрэгт хүрсэн байна. 

 

Энэ удаагийн халдлага урьд өмнөх халдлагуудаас өөр байсан гэнэ. 2023 оны зун болсон халдлагууд өглөө эрт болж байсан бол энэ удаад дронууд өглөөний оргил цагар Москва руу халджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоёр дрон 06.50 цаг болон 08:16 цагт Москва руу ойртон ирсэн байна.Улмаар хоёуланг нь амдан устгасан гэж мэдэгджээ. 

 

Үүнээс өмнө, наймдугаар сарын 18-ны баасан гарагт дроны халдлага болж, дрон Москвагийн төв рүү хүрэн, "Экспоцентр" үзэсгэлэнгийн цогцолборын нутаг дэвсгэр дээр унасан юм. Энэ хэсгээс холгүйхэн орших "Москва-Сити" цогцолбор энэ зун хоёронтоо дроны халдлагад өртөж байлаа.

 

Энэ удаагийн халдлагын үеэр урьд өмнөх шиг Москвагийн дөрвөн нисэх буудлыг хаасан байна.Нисэх буудлуудын ажиллагааг 09:00 цагт сэргээжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тийм ээ
2023-08-22
Гойда:
Кремль шатах цаг нь дөхөж байх шиг. Хөршүүдээ дарамталж үгээрээ байлгах, бусдын газар нутгыг эзлэх импери санаа нь хол явахаа байлаа
2023-08-22
Тийм ээ