Зовлон дагуулсан гивлүүр: Иран бүсгүйчүүд хижаб өмсөөгүйн төлөө шоронд сууна
2023-08-22

 

Өнгөрсөн жил Иранд хижаб буруу өмссөнөөсөө болоод цагдаагийнханд саатуулагдаж, улмаар амиа алдсан залуу бүсгүйн үхэл Ираныг сэрээж байв. Анхлаад бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж, хижаб өмсөхийг эсэргүүцэж байсан бол яваандаа энэ эсэргүүцэл орон даяар эрх баригчдын эсрэг жагсаал болон өрнөж, цаашлаад Ираныг хамарсан эмх замбараагүй байдал болон үргэлжилсэн. 

 

Гэсэн ч 2022 оны есдүгээр сарын 16-нд эхэлж 11сар өдөр үргэлжилж, 450 жагсагч алагдаж, 18 000 хүн баривчлагдан, 19 хүн цаазлуулсан энэ эсэргүүцлийн жагсаал улс оронд өөрчлөлтийн салхийг эхлүүлж чадаагүй юм. 

Саяхан л насанд хүрээгүй охидыг олон нийтийн газар хижаб өмсөхийг албадахгүй байх шийдвэр гаргаж, исламын уламжлалт хувцасыг заавал өмсөхийг эмэгтэйчүүдээс шаарддаг байдлаа өөрчлөхөөр зэхэж байгаа мэт харагдаж байсан Иран харин ч эсрэгээр, хижаб өмсөхтэй холбоотой хатуу хоригуудыг авч хэрэгжүүлэхээр болжээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Ираны Парламентын комисс хижаб зайлшгүй өмсөх тухай хуулийг зөрчсөний төлөө хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар болсон байна. 

 

Хуулийн төсөл 70 зүйлээс бүрдэх бөгөөд үүнд хижаб өмсөхөөс татгалзсан эмэгтэйчүүдэд их хэмжээний торгууль оноох, урт хугацаагаар шоронд хорих, хууль зөрчсөн алдартнууд болон компаниудад шинээр хатуу ял шийтгэл оноох, хижаб өмсөх журмыг зөрчсөн хүмүүсийг илрүүлэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглах талаар тусгажээ. 

 

Одоо мөрдөгдөж байгаа  хижаб өмсөх тухай хуульд зааснаар зөрчил гаргасан эмэгтэйчүүдийг 10 хоногоос хоёр сар хүртэлх хугацаагаар хорих эсвэл 50 мянгаас 500 мянга хүртэлх риалаар торгоно. Харин удахгүй батлахаар зэхэж буйх хуульд хорих ялыг 5-10 жил, торгуулийн хэмжээг 360 сая иран риал (shuud.mn: монгол мөнгөөр 29 сая төгрөг) -аар торгохоор төлөвлөжээ.

 

Хуулийг ийнхүү чангатгаж байгаа нь өнгөрсөн оны эсэргүүцлийн хариу болж байна. Иранчууд хижаб өмсөх журмыг зөөлрүүлэх, цуцлахыг шаардсан бол үүний хариуд эрх баригчид нь хуулийг улам чангатгахаар шийдсэн нь энэ аж.

 

Ираны эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал эрх 

 

Исламын шашинт орнуудад эмэгтэйчүүдийн эрх ихээхэн хязгаарлагдмал байдаг. Иранд ч мөн адил. Энэ улсад эмэгтэйчүүдэд дараах зүйлсийг хориглодог байна. 

 

  • Хижаб өмсөлгүй, зохих ёсоор хувцаслаагүй бол олон нийтийн газарт явж болохгүй /гараа бугуй хүртэл, хөлөө тавхаа хүртэл хаасан байх ёстой/

  • Олон нийтийн газарт нөхөр, аав эсвэл ахынхаа хамт л явах ёстой. 

  • Спортын тэмцээн, уралдаан үзэх 

  • Нөхрөөсөө салах 

  • Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх феминист үйл ажиллагаа эрхлэх

  • Нөхрийн зөвшөөрөлгүйгээр хилийн чанадыг зорих 

  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших. Тус улсын Үндсэн хуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшихийг хориглосон байдаг аж. 

  • Их дээд сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх ч хязгаарлагдмал. 

  • Энэ улсад эмэгтэйчүүдийг дуулахыг ч хориглодог гэж хэд хэдэн эх сурвалж бичжээ. Зөвхөн ардын дуу, мөн найрал дуунд дуулахыг л зөвшөөрдөг гэнэ. 

  • Эрчүүдийн хажууд эмэгтэйчүүд бүжиглэж, хөгжилдөж болохгүй. Энэ хориг олон нийтийн газарт үйлчилнэ. Энд дуулгахад, 2023 оны хоёрдугаар сард Иранд гудамжинд бүжиглэсэн хосыг бусармаг үйлдэл гаргасан гэж буруутган 10 жилийн хорих ялаар шийтгэж байв

  •  Ираны эмэгтэйчүүд шүүгчээр ажиллах эрхгүй 

  • Түүнчлэн саяхан энэ улсад эмэгтэйчүүдийг видео сурталчилгаанд тоглохыг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэхээр дэндчихсэн улс шүү. Хөөрхий эмэгтэйчүүд
2023-08-23
?:
Iran gedeg saihan oron afganistanii araas orloo zailuul.
2023-08-23
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-08-22
Зочин:
Энэ мэдээ орос биш иран улстай холбоостой мэдээ байна. Хойд хөршөө бүүр муулахын дон шүгэлсэн сэтгэцийн өвчтэй оркууд эмнэлэгтээ очиж хэвт.
2023-08-22
Ловш:
Путиныг муулаад хойд хөршид ялд унана, ялгаа юу бна
2023-08-22
Зочин:
Энэ мэдээ орос биш иран улстай холбоостой мэдээ байна. Хойд хөршөө бүүр муулахын дон шүгэлсэн сэтгэцийн өвчтэй оркууд эмнэлэгтээ очиж хэвт.