Туркэд автобус осолдож, 12 хүн амиа алджээ
2023-08-21

Туркийн Йозгат хотод зорчигч тээврийн автобус осолдож, олон хүн амиа алджээ. Энэ талаар NTV мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сивас хотоос Стамбулыг чиглэн зорчиж явсан зорчигч тээврийн автобус жолоодлого алдаж, эсрэг урсгал руу орон онхолджээ. Энэ ослын улмаас 11 хүн газар дээрээ нас барж, өөр нэг хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан аж. Түүнчлэн 19 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

Йозгатын захирагч Мехмет Али Озкан энэ ослын шалтгаан нь "анхаарал болгоомжгүй байдал" хэмээн нэрлэсэн бол Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч болсон хэргийн шалтгааныг шалгаж эхэлсэн хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин