Пакистаны иргэн, 110 настай эр дөрөв дэх удаагаа гэрлэжээ. Тэдний хурим Хайбер-Пахтунхва мужийн Мансехра тойрогт болсон гэж Аль-Жазира мэдээлсэн байна.
Өндөр настай сүйт залуу Абдула Ханан Свати 12 хүүхдийн эцэг бөгөөд энэ удаагийнх нь гэрлэлт түүний хувьд дөрөв дэх удаагийнх гэнэ. Тэрбээр 84 үр, ач, гуч, жичтэй аж. Абдулын хурим дээр түүний зургаан хүү, зургаан охин иржээ. 110 настай Абдулын сүйт бүсгүй нь 55 настай Баттаграм гэнэ.
Энд сонирхуулахад, өмнө нь мөн л энэ улсын нэгэн иргэн олон хүүхэдтэй болсноороо дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байлаа. Тодруулбал, энэ оны эхээр Пакистаны 52 настай оршин суугч, гурван эхнэртэй Сардар Жан Мохаммад 60 дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |