Өнгөрсөн бямба гарагт Хятадын баруун өмнөд нутагт байх зочид буудалд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ.
SCMP сонины мэдээлснээр, Гуйжоу мужийн Жаосин сууринд байх зочид буудалд бямба гарагийн шөнө гал гарч, галыг хагас цагийн дотор унтраасан байна. Энэ гал түймрийн улмаас зочид буудалд байрлаж байсан есөн хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ.
Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд одоо галын шалтгааныг олохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Гал гарсан Dream Zhaoxing зочид буудал нь нутгийн дурсгалт газруудын ойролцоо оршдог, үнэ нь 37-55 доллар байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |