Дэлхийн олон оронд аагим халуун өдрүүд үргэлжилж, үүнийг дагасан ноцтой хор хохирлууд ч гарсаар байна. Зарим нутагт хэт халууны улмаас ойн түймэр дэгдэж байгаа бол өөр нэг бүсэд аагим халууны улмаас усан сангууд ширгэж эхэлжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, Туркийн Стамбул хотод аагим халуун өдрүүд үргэлжилж, 49,5 градус хүрч халсан нь шинэ дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа гэнэ. Ган гачиг нүүрлэсний улмаас усан сангууд дахь усны түвшин гуравны нэгээр буурчээ.
Хотын усны нөөц ердөө хоёр сар л хүрэлцэхүйц байгааг эрх баригчид анхааруулсан байна.
Тиймээс оршин суугчдыг цоргонос гарах дусал ус бүрийг нарийн хэмнэхийг эрх баригчид уриалжээ. Машинаа угаахын оронд сойз, алчуураар цэвэрлэх, усыг нэн шаардлагагүй үед ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг анхааруулсан байна.
Стамбулд ойрын 10 хоногт хур тунадас орох төлөвгүй байгаан дээр агаарын хэм ч 30 хэмээс буурахгүй гэж цаг уурчид анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |