Хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул Марселийн усан сангуудыг үнэгүй болгожээ
2023-08-21

Францын Марсель хотод хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул оршин суугчдыг сэрүүцэх боломж гаргах үүднээс хотын захиргаа нэгэн шийдвэр гаргажээ.

 

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Марсель хотын бүх усан санг үнэ төлбөргүй болгохоор шийдсэн бөгөөд лхагва гараг хүртэл оршин суугчид усан сангаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой болсон байна.

 

Францын цаг уурчдын мэдээлснээр, энэ улсад хэт халуун өдрүүд үргэлжилж, ням гарагт зарим бүс нутагт агаарын хэм Цельсийн 40 хэмийг давжээ. Тиймээс Францын ихэнх нутагт цаг уурын аюултай үзэгдлийн улбар шар түвшинг зарласан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин