Хятад эмэгтэй болон түүний дүү Хятадын олон нийтийн сүлжээнд ихээхэн алдаршиж байгаа гэнэ. Учир нь тэд iPhone 14 Pro гар утас 30 ширхэгийг олж, эзэнд нь эргүүлэн өгсөн гэж SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн оршин суугч Чай хог хаяж байхдаа хогын савнаас шинэ гар утаснуудыг олсон гэнэ. Ихэд гайхсан тэрбээр эгч рүүгээ ярьж, тэд хогон дотроос 30 ширхэг iPhone шинэ гар утас олсон байна. Эдгээр гар утасны нийт өртөг нь 30 мянган доллараар хэмжигдэх аж. Тэд олон тооны шинэ гар утас олмогцоо тэр даруйд цагдаад мэдэгджээ.
Цагдаагийнхан мөрдөн шалгалт хийж, гээсэн хүн нь хүргэлтийн ажилтан байсныг тогтоосон байна.
Хүргэлтийн ажилтан Лю шинэ гар утаснууд бүхий таван хайрцагийг гудамжинд хогийн саван дээр тавьж байгаад мартаад явчихсан аж. Дараа өдөр нь л тэрбээр гар утаснуудыг гээснээ мэдэж, бүх утасны өртгийг хэзээ ч төлж чадахгүй гэдгээсээ болж ихэд айсан байжээ.
Ажиглалтын камерын бичлэгээр, нэгэн эмэгтэй хашаа цэвэрлэж байхдаа гар утастай таван хайрцагийг авч, дараа нь эргүүлээд хог руу шидсэн нь тогтоогдсон байна. Үүний дараа эгч дүүс утсыг олсноор хүргэлтийн ажилтан "аврагдсан", нийт утаснаас ердөө найм нь л олдоогүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн