Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хэлэлцэх саналыг АНУ БНАСАУ-д тавьжээ. Энэ талаар Жон Кирби Kyodo News агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Тодруулбал, АНУ-ын Төрийн тэргүүн Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд хандан Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэх санал тавьжээ. Америкийн тал урьдчилсан болзол тавихгүйгээр хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаа ч одоогоор Хойд Солонгосын талаас нааштай хариу хүлээн аваагүй гэж Кирби мэдэгдсэн байна.
Өмнө нь БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Кан Сун Нам мэдэгдэл хийхдээ Солонгосын хойгт цөмийн дайн гарах нь цаг хугацааны асуудал хэмээж байлаа. Мөн Америк, Өмнөд Солонгосын эрх баригчид хойг болон Зүүн Хойд Азийг "цөмийн дайны шинэ голомт" болгон хувиргаж байна хэмээн буруутгаж байв.
Г.Бямбасүрэн