Украины нисгэгчдийг сургаж дууссаны дараа Дани, Нидерландаас F-16 сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэхийг АНУ дэмжжээ. Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Эх сурвалжийн өгүүлснээр, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хүсэлтийг хүлээн авснаа батлаж, Дани, Нидерланд руу захидалг илгээсэн аж. "Оросын түрэмгийллээс болон тусгаар тогтнолоо Украин хамгаалж чаддаг байх нь нэн чухал" гэж Блинкен үзэж байгаа аж.
"Украинд F-16 сөнөөгч онгоц өгөх болон Украины нисгэгчдийг F-16 онгоцны мэргэшсэн зааварлагчдаар сургах ажлыг АНУ бүрэн дэмжиж байгааг илэрхийлэхийн тулд энэ захидлыг илгээж байна" хэмээн захидалд өгүүлжээ.
Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нисгэгчдийг Америкийн сөнөөгч онгоц дээр бэлтгэх Нидерланд, Данийн хөтөлбөрийг дэмжсэн ч сөнөөгч онгоцуудыг хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |