БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо VIII Робот техникийн дэлхийн бага хурлын нээлт наймдугаар сарын 17-ны өдөр болжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Энэ удаагийн бага хуралд Хятад болон бусад орны 140 гаруй компани 600 гаруй шинэ бүтээлээ дэлгэжээ. Бага хурлын хүрээнд босгосон үзэсгэлэнгийн талбай нь нийт 45 мянган кв.м хэмжээтэй гэнэ.
Робот техникийн бага хуралд оролцохоор Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос, Саудын Араб, АНУ, Япон зэрэг олон орны компанийн төлөөллүүд ирсэн байна.
Г.Бямбасүрэн