Ши Жинпинь Өмнөд Африкт айлчилна

Ши Жинпинь Өмнөд Африкт айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жинпинь наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад айлчилж, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор болжээ. Энэ талаар Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Мэдэгдэлд өгүүлснээр, наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд ӨАБНУ-д Ши Жинпинь албан ёсны айлчлал хийж, Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн XV дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Энэ үеэр БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзах юм байна. 

 

БРИКС-ийн бүрэлдэхүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ багтдаг бөгөөд зохион байгуулагч орон дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг гишүүн орнуудын бүхий л төрийн тэргүүнүүдэд илгээсний дээр клубт нэгдэх нэр дэвшигчдийг ч урьжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хятдууд африкийг ухаж өгнө дөө
2023-08-21