Буриадад Олон улсын Буддын форум эхэлжээ
2023-08-18

Буриадын нийслэл Улаан-Үд хотод наймдугаар сарын 17-ны өдөр "Уламжлалт буддизм, өнөө цагийн сорилтууд" нэртэй олон улсын Буддын форум эхэлжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ форумд дэлхийн 13 орны 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Тодруулбал, Вьетнам, Энэтхэг, Хятад, Монгол, Мьнямар, Балба, Таиланд, Шри-Ланк зэрэг буддын шашинтай орнуудын төлөөлөл оролцож байгаа бол тэдний дунд Хятад, Монгол дахь Буддын сургуулийн проректорууд, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, Шаолинь сүмийн лам нар багтаж байгаа гэнэ. 

 

Форумд оролцогчид буддын боловсрол, их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны хөгжил, залуусын хүмүүжил, аюулгүй байдал, буддын болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа аж. Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдаж буй энэ форум наймдугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ чухал шүү:
Украинд үхсэн цэргүүддээ ном уншуулахаа мартав
2023-08-20