Ливан даяар 10 цагийн туршид цахилгаан эрчим хүч түгээлтийг зогсоожээ. Энэ нь эрчим хүчний төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүдэлтэй их хэмжээний өрнөөс болсон гэж Скай Ньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан станцын оператор компани өр төлөгдөөгүйн улмаас цахилгаан эрчим хүч тасална гэж өмнө нь анхааруулсан байна. Өрийн хэмжээ 83 сая доллар болсон бөгөөд Ливаны Засгийн газрын хүсэлтээр цахилгаан таслах хугацааг хойшлуулж, энэ хооронд өр төлөхгүй бол цахилгаан эрчим хүчээр хангахгүй гэж анхааруулж байжээ. Ингээд эрчим хүч тасалсны улмаас төрийн байгууллагууд, Бейрутын олон улсын нисэх буудал цахилгаангүй болсон байна. Түүнчлэн Ливаны бүс нутгууд руу ундны ус шахдаг станцуудын ажиллагаа тасалджээ.
Ливан өмнө нь ч орон даяар цахилгаан эрчим хүчгүй болж байв. Тодруулбал, 2022 онд Бейрутын ойролцоох Арамун тосгон дахь цахилгаан станцыг тойрсон сөргөлдөөний улмаас цахилгаан эрчим хүч дамжуулалтыг зогсоож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |