Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-2023 өндөрлөх дөхөж байна. Наймдугаар сарын 20-нд тэмцээний ялагч тодрох юм. Хөлбөмбөгийн хорхойтнуудыг дэлгэцний өмнө уяж буй энэ тэмцээн гал гарсан тоглолтуудаас гадна халуухан бүсгүйчүүдээр үзэгчдийг өөртөө татаж байна. Тэднээс хамгийн үзэсгэлэнт таван хөлбөмбөгчин бүсгүйг танилцуулъя.
Пейж Альмендарис
Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож буй Альмендарис өдгөө 25 настай. Багадаа эгч нарыгаа даган балетаар хичээллэж, ихээхэн амжилтад хүрч, балетын чиглэлээр тэтгэлэг авахаар байсан ч ахлах сургуулиа төгссөний дараа гэнэт л хөлбөмбөг сонирхож, хөлбөмбөгийн тэтгэлэг авч суралцан төгсчээ.
Тэрбээр Америкийн шигшээгээс гадна Португалийн "Брага" клубийн төлөө тоглодог. Түүнчлэн загвар өмсөгчөөр ч ажилладаг аж.
Жордин Уитема
Энэ удаагийн ДАШТ-д Канадын шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй ч энэ багийн гишүүн Уитема олны анхаарал татсан хэвээр байна. Тэрбээр 2020 онд багаараа Олимпын аварга болж, Францын "Пари Сен-Жермен" клубийнхэнтэйгээ хамт 2020-2021 оны улиралд Францын аварга болсон бол 2021-2022 оны улиралд Цомын эзэн болж байлаа.
Эбигейл Далькемпер
Эбигель одоо 30 настай. Тэрбээр Америкийн "Сан-Диего" клуб болон шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг. Эбигейль 2019 онд багийнхаа хамтаар Дэлхийн цомыг, Токиогийн Олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв.
Жулия Гроссо
Өдгөө 22 настай жулия Италийн "Ювентус", Канадын шигшээ багт багтдаг. 2021 оны Токиогийн зуны олимпын үеэр, шувтаргын шатанд Шведийн багтай хийсэн тоглолтын үеэр гагцхүү түүний хийсэн гоол шийдвэрлэх гоол болж байлаа. Ингэснээр Канадын шигшээ баг Жулиягийн ачаар түүхэндээ анх удаа Олимпын алтан медаль хүртсэн юм.
Алиша Леманн
Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй хөлбөмбөгчдийн нэг бол Алиша Леманн. Өдгөө 24 настай хөлбөмбөгчин бүсгүй Английн "Астон Вилла" клуб, Швейцарын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |