Украин 2023 оны намар эсвэл өвөл Америкийн F-16 сөнөөгч онгоцыг хүлээн авахгүй байх гэж Украины армийн Агаарын хүчний командлалын зөвлөх Юрий Игнат мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
"Харамсалтай нь, энэ намар эсвэл өвөл F-16 онгоцоор Украиныг хамгаалж чадахгүй нь бололтой. Эдгээр онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний нэг хэсэг болж, Оросоын пуужингийн болон дроны халдлагаас хамгаалахад тусална гэж ихээхэн найдаж байлаа" хэмээн Игнат телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Юрий Игнатын өгүүлснээр, Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоц жолоодож сургах бэлтгэл ажил ойрын үед эхлэх магадлалтай, саяхан АНУ-ын эрх баригчид нисгэгчдийг сургах зөвшөөрөл өгсөн аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |