Америкийн эрдэмтэд электрон тамхи цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ
2023-08-17

Электрон тамхины хор уршгийн талаар эрүүл мэндийн салбарынхан байнга сануулдаг. Энэ тамхи дархлаа болон зүрх судасны системд сөргөөр нөлөөлж, уушгины хэвийн ажиллагааг алдагдуулдаг аж. Сүүлд гарсан  мэдээллээр,  электрон тамнхи цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. 

 

Тодруулбал, электрон тамхи цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж эрдэмтэд эртнээс таамаглаж байсан бөгөөд сүүлд АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд энэ таамаглалыг баталсан гэж Journal of Applied Physiology мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд 19-25 насны 27 сайн дурын хүнийг оролцуулан туршилт хийжээ. Судалгаанд оролцогчдыг гурван бүлэгт хувааж, эхний бүлэгт тамхи татдаггүй хүмүүс, хоёр дахь бүлэгт утаат тамхи татдаг хүмүүс, харин гурав дахь бүлэгт электрон тамхи татдаг хүмүүсийг оруулсан байна. 

 

Судалгаа хийсэн эрдэмтэд эндотелийн эсүүдийн микровесикулын биед үзүүлэх нөлөөг голчлон анхаарчээ. Тэд тархины цусны эргэлтийн зохицуулалтад хэрхэн нөлөөлж, зүрх судасны өвчлөлийн эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг тогтоохоор оролдсон байна. 

 

Цусны эргэлтийн микровесикулууд нь үрэвслийн үед цусны урсгал руу ордог жижиг хэсгүүд юм. Туршилтын явцад электрон тамхи тогтмол хэрэглэх нь тамхичдын биед микровесикулийн сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж, ялангуяа ишемийн харвалтын магадлалыг нэмэгдүүлэхэд хүргэдэг болохыг тогтоожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэгээд тэнэг болоод байна аа
2023-08-17
Зочин:
Ер нь ямар ч тамхины хэрэг алга. Тамхины хууль энэ тэр нь яасан бэ?Хуулиа сэргээж хэрэгжүүлээчээ.
2023-08-17
Arai arai:
Hudlaa hudlaa bitgii iim yamarch notolgoigui yum shaaj bail daa tegeed yanjuuraa horgui tat geed bgan muu erguu sda chine
2023-08-17
тэгнээ тэр энэ залуус нэгбиш байсын
2023-08-17
тэгээд тэнэг болоод байна аа