Монголын иргэн онгоцонд согтуурхсан хэргээр Астанад саатуулагджээ
2023-08-17

Монголын иргэн онгоцонд согтууруулах ундаа хэрэглэж, бусдад саад болсон хэргээр Казахстаны Тээврийн цагдаад саатуулагдаж, торгуулжээ. Энэ талаар Тэнгриньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын дөрөвний өдөр Стамбул-Астана чиглэлийн нислэг үйлдэж байсан онгоцны багийнхан онгоцонд зөрчил үйлдэж байгаа зорчигчийн талаарх мэдээллийг Астана хотын олон улсын нисэх буудал дахь цагдаагийн хэлтэст  хүргүүлжээ.

 

Хөлгийн багийнхан мэдээлэхдээ, зорчигч нислэгийн үеэр согтууруулах ундаа хэрэглэж, бусад зорчигчийн тав тухыг алдагдуулан, дүрэм зөрчсөн хэмээсэн байна. Нисэх буудлын цагдаагийн хэлтэс мэдээллийг шалгаад, хэргийг Тээврийн цагдаагийн газарт шилжүүлжээ.

 

Хэргийг шалгаж, зөрчил гаргасан этгээд нь Монгол Улсын, 39 настай иргэн гэдгийг тогтоон, цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна.

 

Шинжилгээ хийхэд тэрбээр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд захиргааны хариуцлага тооцон, хөдөлмөрийн хөлсийг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр мөнгөн торгуул оноожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
согтуурхана гэж үг байхгүй худлаа үг зохиогоод заваараад бай
2023-08-21
поо:
МАН-ын нэг муу хурган дарганцар л биз новшийн тэнэг
2023-08-17
Больж энэ монгол хүн гэж дандаа улсынхаа нэр хүндийг боддоггүй дэлхийн шившиг болдог юм бэ үхэж далд орвол таарна
2023-08-17
Монгол бол муухай улс биш ээ. За харин монгол хүн улам л горьгүй болцгоож байна. Гэртээ, улсдаа ч багтахгүй гадагшаа очиж нутгийнхаа нэр нүүрийг юухнаас ч баасдах нь дэлгэрлээ. Монголын дайсан гадаадад бус гэр дотор л төрж, өсч, бялдаржиж, баяжсан ... "хүн хог - монгол хог" шив дээ.
2023-08-17
Za daa, nuguuduul chin tuv asia haviar ochij shivshigee hutgaad ehelj baina daa.
2023-08-17
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-08-17
нэг цүнхчин биз.
2023-08-17