АНУ-ын Хойд Дакота мужийн оршин суугч, 13 настай Уятт Кафман Гранд-Каньон дээр зугаалж явахдаа 30 метрийн өндрөөс унажээ. Фокс ньюс агентлагийн мэдээлснээр, бусад хүмүүс гэрэл зураг авахад нь саад болохгүйн тулд охин тэдэнд зай тавьж өгөх гэж байгаад хөл алдан унасан байна.
"Би явган суугаад, нэг гараараа чулуунаас барьж байсан. Сайн бариагүй байсан учраас доош унасан" гэж охин эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа ярьжээ. Охиныг 30 метрийн өндрөөс унасны дараа түргэн тусламжийн баг түүнийг аврахад хоёр цаг зарцуулсан байна. Аврагчид олсоор хаднаас бууж, гэмтсэн охиныг сагсанд хийж татан гаргажээ.
Улмар Кауфман охиныг Лас-Вегасын эмнэлэгт хүргэсэн байна. Охины нуруу, гар хугарч, уушиг гэмтэж, тархи хөдлөсөн аж.
"Унаснаасаа хойш юу ч санахгүй байна. Нисдэг тэргэнд байхад л ухаан орсон" гэж Уятт Кауфман ярьжээ.
Г.Бямбасүрэн