Энэтхэгт аадар борооны улмаас 50 хүн амиа алджээ
2023-08-15

Энэтхэгийн Химачал-Прадеш  мужид аадар борооноос үүдсэн гамшгийн улмаас 50 хүн амиа алджээ. Энэ талаар India Today суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хур тунадас ихээр орсны улмаас Шимла хотод сүм хэсэгчилэн нурж, есөн хүн амиа алдсан байна. Энэ үеэр сүмд 50 сүсэгтэн байсан, нурангин дор 10 хүн байж болзошгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Хөрш Солан тойрогт хэд хэдэн байшин нурж, гамшгийн улмаас долоон хүн амиа алдсан бол мужийн бусад тойрогт өөр олон хүн амиа алдсан байна.

 

Хур тунадас ихээр орсны улмаас зарим замуудыг хааж, жуулчдыг ойрын өдрүүдэд Химачал-Прадеш муж руу зорчихоос зайлсхийхийг анхааруулсан байна. Цаг уурчдын мэдээлснээр, наймдугаар сарын 19 хүртэл бороо үргэлжлэн орох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин