Этна галт уул сэрсний улмаас Италийн нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоожээ
2023-08-15

Италийн Сицили дэх Катанийн нисэх буудал галт уул сэрсний улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ талаар АНСА агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн, наймдугаар сарын 15-ны үд дунд хүртэл нисэх буудал дээр онгоц хүлээн авах, нисгэх ажлыг зогсоож байгаа аж. Үүнээс өмнө арал дээр ойн түймэр гарсны улмаас хэдэн долоо хоногийн туршид энэ нисэх буудлын үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан юм. Катанийн нисэх буудал Итали дотор 24, нийт 91 чиглэлийн нислэгт үйлчилдэг аж. 

 

Нисэх буудлын үйл ажиллагааг зогсоох шалтгаан болсон Этна галт уул Европ дахь хамгийн өндөр идэвхтэй галт уул юм. Галт уулын нуруунд олон тогоо байдгийн зарим нь идэвхтэй, нөгөө хэсэг нь идэвхгүй аж. Энэ галт уул 1950 оноос хойш хэдэн арван удаа сэрж байсан. Мөн Этна галт уул ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн объектод багтдаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн цөмд Сар багтахаар зай байдаг гэнэ.Тэнд маш халуун байдаг гэнэ.Цөм дэлхийн эргэлтийн эсрэг эргэдэг гэнэ.
2023-08-16