Наймдугаар сарын 14-ний үдэш ОХУ-ын бүрэлдэхүүнд байх Дагестаны нийслэл Махачкала хотод шатахуун түгээх станц дэлбэрчээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдсан байна.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, Махачкала хотын шатахуун түгээх станцад болсон дэлбэрэлтийн улмаас 25 хүн амиа алджээ. Тэдний гурав нь хүүхэд аж. Дэлбэрэлтийн улмаас 66 хүн гэмтэж бэртсэнээс 10 хүний биеийн байдал хүнд, тэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Махачкала хотын шатахуун түгээх станцад болсон дэлбэрэлтийн улмаас 600 кв.метр талбайг бүрхсэн гал гарсан байна. Энэ галыг 260 гал сөнөөгч ажиллан цурманд оруулж, задгай галыг унтраажээ. Гал гарсан шалтгаан нь шатахуун түгээх станцын эсрэг талд байсан ёмкость дэлбэрсэнтэй холбоотой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |