Шмыгаль: 2024 оны Парисын олимпыг 35 орон бойкотлоход бэлэн
2023-08-15

Украин болон өөр 34 орон "Шударга спортын төлөө" олон улсын эвсэл байгуулсан гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ. 

 

Энэ эвсэл нь Орос, Беларусийн тамирчдыг олимпод оролцуулахгүй байх зорилготой бөгөөд энэ хоёр орны тамирчид олимпод оролцохоор бол эвслийн гишүүд 2024 онд болох Парисын Олимпын наадмыг бойкотлоход бэлэн гэж Денис Шмыгаль мэдэгдсэн байна. 

 

"ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахаар болвол бид хамтдаа Парисын Олимпын наадмыг бойкотлоход бэлэн. Олон улсын олимпын хороо зөв шийдвэр гаргаж, түрэмгийлэгчийг Олимпын наадмаас хасна гэж найдаж байна" хэмээн Денис Шмыгаль мэдэгджээ. Дайн эхэлснээс хойш Украины 340 тамирчин, дасгалжуулагч амиа алдаж, 343 спортын объект эвдэрч, сүйтгэгдсэн гэдгийг тэрбээр мөн онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх хороо Украин дахь Оросоын ажиллагааг эсэргүүцэж буй орос тамирчдыг хөндлөнгийн статустайгаар тэмцээнд оруулахыг зөвлөсөн шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргаж байв. Үүний дараа Украины тал Орос, Беларусийн тамирчид хөндлөнгийн статусаар оролцож байгаа тэмцээн уралдаанд тамирчдаа оруулахыг зөвшөөрсөн бол орос, беларусьчууд өөрсдийн далбаан дор оролцох тэмцээнд украин тамирчдыг оролцохыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оооо:
Украйн фашист. баруун украйн тэр чигээрээ фашист. мал минь түүх унш. орон зайн мэдрэмжтэй бай. г
2023-08-18
укроп:
Хуцваа. Дайн Оросын газар нутаг дээр ч болж байна. Украйн нэртэй боловч НАТО Оросын Белогрод, Курск мужид байнга пуужингийн цохилт өгч байна. Адилхан түрэмгийлэл үйлдэж байна.
2023-08-18
Зочин:
Украйн фашист удирдагчтай биш шүү, Орос харин жинхэнэ фашист удирдагчтай тэр нь Путлер. РФ буюу русский фашиизм оросод газар авчихлаа, тэнд бусдын газар нутгийг элдэв шалтгаанаар түрэмгийлэн булаан эзлэх үзэл ноёрхож байна. Украйн эх орны харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх ариун дайн хийж байгаа
2023-08-17
оооо:
Украйн фашист. баруун украйн тэр чигээрээ фашист. мал минь түүх унш. орон зайн мэдрэмжтэй бай. г
зочин м:
Оросыг спортод ялж байж…
2023-08-16
Гүй тэгээд олимпизм чинь олон улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг биздээ. Украйн мэтийн фашист удирдагчтай улсын үгээр дайнтай хутгалдсан үзэл бодол явуулбал юу болох вэ.
2023-08-15
Зочин:
Украйн фашист удирдагчтай биш шүү, Орос харин жинхэнэ фашист удирдагчтай тэр нь Путлер. РФ буюу русский фашиизм оросод газар авчихлаа, тэнд бусдын газар нутгийг элдэв шалтгаанаар түрэмгийлэн булаан эзлэх үзэл ноёрхож байна. Украйн эх орны харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх ариун дайн хийж байгаа