Өнгөрсөн долоо хоногт эхлэсэн гал түймрийн улмаас Хавайн Мауи аралд учирсан хохирол асар их болж байгаа талаар Хавайн арлуудын эрх баригчид мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
"Урьдчилсан үнэлгээгээр, гал түймрээс үүдэлтэй хохирол зургаан тэрбум доллард дөхөж байна" гэж Хавай мужийн захирагч Жош Грин мэдэгджээ. Гал түймрийн улмаас 2,2 мянган барилга байшин шатаж, гэмтсэн бол эдгээрийн 86 хувь нь орон сууц байсан аж.
Хавайн арлууд дээр гарсан гал түймрийн улмаас 93 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Түүнчлэн Мауи арлын баруун хэсэгт шинээр гал түймэр гарсан тул Каанапали суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |