Агаарын чанарт хяналт тавьдаг IQAir компани дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлийг нэрлэжээ. Энэ компанийн тооцоолсноор Индонезийн нийслэл Жакарта хот дэлхийн хамгийн бохирдолтой том хотод тооцогдож байгаа аж.
Нийслэл Жакарта болон ойр орчимд нийт 30 сая орчим хүн амьдардаг бөгөөд РМ2,5 -ын үзүүлэлтээр хамгийн бохирдолтой хотод тооцогдож байна. Энэ хотод амьсгалын замд нэвтэрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх РМ2,5 хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс давах үзэгдэл тогтмол бүртгэгддэг аж.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд Жакартын хотын ачааллыг багасгахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдсэн байна. Индонези ирэх онд нийслэлээ нүүлгэж, Борнео арал дээрх Нусантара руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн орчны бохирдлыг бууруулахын тулд Жакартаг дайрсан метроны сүлжээг дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Энд дуулгахад, 2021 онд идэвхтэн болон иргэд нийлж агаарын бохирдлын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган, улмаар шүүхээс Ерөнхийлөгч Видодод хотын агаарын бохирдлыг арилгахыг албадсан тогтоол гаргасны дээр өндөр албан тушаалтнууд оршин суугчдыг хамгаалах тал дээр хайнга ажилласан гэж шүүгчид үзжээ. Шүүхийн тогтоол гарсны дараа эрх баригчид 2023 оноос эхлэн шинээр нүүрсэн цахилгаан станц байгуулахгүй байх, 2050 он гэхэд нүүрстөрөгчөөс ангид байх үүрэг хүлээсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |