Гэмт хэрэг үйлдэж, эрх чөлөөгөө хасуулан хорих газарт ял эдлэж байгаа хүмүүс дээр ар гэрийнхэн нь очиж уулзах боломж тэр бүр гардаггүй. Тиймээс хоригдлууд ар гэрийнхнийхээ царайг харж, дуу хоолойгоороо ярилцах "videocall" буюу дүрст дуудлагын үйлчилгээг Хятадын шоронд нэвтрүүлжээ.
SCMP сонины мэдээлснээр, БНХАУ-ын Хэбэй мужийн хорих газрууд хоригдлууд ар гэрийнхэнтэйгээ харилцах "алсын зайн уулзалтын үйлчилгээ" нэвтрүүлжээ. Энэ үйлчилгээг авснаар хоригдлууд ар гэрийнхэнтэйгээ дүрсээ харан ярилцах боломжтой бөгөөд 20 минут нь 50 юань аж. Ийнхүү ярилцах үед дуудлага тасарвал дахин холбогдохдоо дахиад мөнгө төлөх шаардлагатай гэнэ.
Дүрст дуудлага хийх апликейшнийг хөндлөнгийн компани боловсруулсан бөгөөд анх 2020 оны 11 дүгээр сард Хэбэй мужийн засан хүмүүжүлэх ангид нэвтрүүлж байжээ. Энэ апликейшн өдгөө Хэбэй мужийн 14 шоронд нэвтэрсэн, ихэхэн эрэлттэй байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |