Switch On Business судалгааны портал дэлхийн хамгийн алдартай 15 дурсгалт газрыг нэрлэжээ. Энэ жагсаалтыг гаргахын тулд цахим орчинд хайлт хийсэн статистик, жилд очиж үзсэн жуулчдын тоо гэсэн үзүүлэлтүүдийг харгалзсан байна.
Жагсаалтын нэгдүгээрт Дубайн Бурж-Халиф тэнгэр баганадсан барилга оржээ. Орчин үеийн гайхамшиг болсон энэ барилга 828 метр өндөртэй, 163 давхартай бөгөөд дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогддог юм.
Энэ барилгыг үзэхээр жил бүр 17 сая хүн очдог бол Google -д хайлт хийсэн тоо 22 саяд хүрдэг аж. Дэлхийн хамгийн өндөр, хамгийн их жуулчин татдаг энэ барилга хотдоо жил бүр 621 сая долларын орлого оруулдаг гэнэ.
Хоёрдугаар байранд Энэтхэгт байх Таж-Махал сүм багтжээ. 1632 онд Их Могол Улсын хаан Шах-Жаханы зарлигаар баригдаж эхлэсэн, 14 дэх хүүхдээ төрүүлэх үедээ таалал төгссөн хааны гэргий Мумтаз-Махалын дурсгалд зориулагдсан Таж-Махал бунхан сүм нь дэлхийн хамгийн алдартай барилгуудын тоонд багтсаар байна.
Энэ сүмийг жил бүр 7,5 сая хүн үзэж, Google-д энэ сүмийн талаар 22 сая удаа хайж үзсэн байдаг аж.
Хамгийн алдартай 15 дурсгалт газар:
1. Бурж-Халиф (АНЭУ).
2. Таж-Махал бунхан сүм (Энэтхэг)
3. Ниагарын хүрхрээ (АНУ / Канад)
4. Алтан хаалга гүүр (АНУ)
5. Эйфелийн цамхаг (Франц)
6. Мачу-Пикчу эртний хот (Перу)
7. Саграда фамилиа сүм (Испани)
8. Эрх чөлөөний хөшөө (АНУ)
9. Вестминстерийн ордны Биг-Бен цагт цамхаг (Их Британи)
10. Цагаан хэрэм (Хятад)
11.Стоунхенж (Их Британи)
12. Букингемийн ордон (Их Британи)
13. Эверест уул (Төвөд/Балба)
14. Арал-цайз Мон-Сен-Мишель (Франц)
15. Гэгээн Софигийн сүм (Турк)
Г.Бямбасүрэн
Уншиж байна |