Хойд Солонгос зургаан удаа цөмийн туршилт хийсэн полигоны орчимд хоёр газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Хойд Хамген муж дахь Кильжугаас 40 км зайд болсон бол хоёр дахь газар хөдлөлт нь 42 км зайд 2,3 магнитудын хүчтэй болжээ. 2022 онд энэ бүс нутагт найман удаа газар хөдлөлт болж байжээ.
Кильжуд Пунгье-ри цөмийн полигон байх бөгөөд Хойд Солонгос зургаан цөмийн туршилтаа бүгдийг энэ полигон дээр хийсэн. Хойд Солонгос 2006-2017 онд нийтдээ зургаан удаа цөмийн туршилт хийсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |