БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн зэвсэглэлийн үйлдвэр зэрэг цэргийн хэд хэдэн цэргийн үйлдвэрийн ажилтай танилцаж, хуягт машин жолоодсон гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
"Солонгосын ардын арми давамгайлагч байлдааны хүчтэй, дайснууд зэвсэгт хүчнээ бидний эсрэг ашиглаж зүрхлэхг_үйн тулд, мөн халдлага хийсэн нөхцөлд дайсныг бут ниргэхийн тулд аль ч цаг үед аливаа дайнд бүрэн бэлэн байх ёстой гэж нөхөр Ким Жон Ун мэдэгдсэн" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Түүнчлэн цэргийн үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ Ким Жон Ун армийг дайнд бэлэн байлгах тухай Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны долдугаар өргөтгөсөн хурлын үзэл санааг хэрэгжүүлэх нь чухлыг дахин онцолжээ.
Тэрбээр энэ үеэрээ тактикийн пуужингийн үйлдвэр, тактикийн пуужинд зориулсан хөөргөх машины үйлдвэрт очиж, тактикийн пуужин үйлдвэрийг бүтээмжээ эрс нэмэгдүүлэхийг үүрэг болгосон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |