Энэтхэгийн Дели хотод сүүлийн 20 жилд тохиож байгаагүй аадар бороо орсны улмаас хотын захиргаа цаг агаарын аюулын "шар" түвшинг зарлажээ.
The India Times сонины мэдээлснээр, аадар бороо орж, байгалийн гамшиг нүүрлэсний улмаас хоёр хүн амиа алдаж, 15 барилга нурж, зам эвдэрч, гудамжууд усанд автсан байна. Хот усанд автсаны улмаас хүмүүс гарах гарцгүй болжээ.
Энэтхэгт бямба гарагт бороо орж эхлэн, есөн цагийн дотор 125 миллиметр тунадас орсон байна. Аадар бороо дор хаяж хоёроос гурван өдөр үргэлжилнэ гэж цаг уурчид анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |