Долдугаар сарын зургааны өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 88 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрөөр Дхарамсала дахь төв байранд дэмжигчид болон сүсэгтнүүд олноор цугласан талаар Асссошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна. Цуглакханг хийдэд болох ёслолыг удирдахаар Далай ламыг ирэхэд уран бүтээлчид түүнийг угтан уламжлалт, мэндчилгээний аяыг эгшиглүүлжээ.
"Бид миний 88 насны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Гэхдээ намайг хар л даа, бараг 50 настан шиг л харагдаж байгаа биз дээ" хэмээн Далай лам хошигнон өгүүлжээ.
Тэрбээр 1959 онд Хятадын удирдлагын эсрэг болсон бослого бүтэлгүйтсний дараа Төвөдөөс зугтаж, улмаар Дхармсалад төв штабаа байгуулсан. Далай лам өөрийгөө салан тусгаарлагч гэж үздэггүй, гагцхүү Төвөдийн автономит эрх, төрөлх Буддын соёлыг хамгаалахын төлөө зогсдог хэмээн онцолдог юм.
Г.Бямбасүрэн