Японы агаарын тээврийн компани аялагчдад зориулсан шинэ үйлчилгээ санал болгожээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Japan Airlines компани Any Wear, Anywhere үйлчилгээг туршиж эхэлжээ. Энэ үйлчилгээг авах хүсэлтэй зорчигчид хувцсаа сонгон, дараа нь буух буудалдаа хувцаснуудаа хүргүүлэх боломжтой аж. Ийм үйлчилгээг нэвтрүүлэх болсон нь түлш, нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулж, онгоцны аяллыг хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай болгох зорилготой гэнэ. Учир нь жуулчид тээш авч явалгүй, онгоцны ачих тээш бага байх тусам түлшний зарцуулалт багасдаг аж.
Энэ үйлчилгээг наймдугаар сар хүртэл туршилтын журмаар нэвтрүүлэх бөгөөд аялагчид хоёр долоо хоног хүртэлх хугацаагаар хувцсаа сонгон түрээслэх боломжтой юм байна. Түрээсийн хувцсыг хэв маяг, улирал, хэмжээгээр тааруулан сонгох боломжтой. Таван хувцаснаас бүрдэх нэг багцыг сонгоход 28 доллараас дээш үнэтэй байх гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |