Каховка усан цахилгаан станц нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ. Энэ талаар шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, аврах албаныхан хоёр хүний цогцосыг Херсон мужаас аврагчид олжээ. Ингэснээр УЦС сүйрсний улмаас амиа алдсан хүний тоо 55-д хүрсэн байна.
Эргэн сануулахад, Каховка усан цахилгаан станц зургадугаар сарын зургааны өдөр сүйрсэн. Улмаар Днеприйн хоёр эргийн дагуух бүхий л суурин усанд автаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Херсон мужид зургаан суурин усанд автсан хэвээр байна. Цахилгаан станцыг сүйрүүлсэн хэрэгт Орос, Украин нэгнээ буруутгаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |